Эсэргүүцлийн жагсаалын улмаас Киргизийн ерөнхий сайд огцорчээ

Эсэргүүцлийн жагсаалын улмаас Киргизийн ерөнхий сайд огцорчээ

Киргизийн парламентын сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөөгүй жагсагчид даваа гаригаас эхлэн үймээн дэгдээж, Засгийн газрынхаа байр руу халдан,галдан шатаасан хэрэг гарсан. Тэгвэл өнөөдөр Киргизийн Ерөнхий сайд Кубатбек Боронов албан тушаалаасаа огцорч буйгаа мэдэгджээ. Улмаар Киргизийн парламент Садыр Жапаровыг ерөнхий сайдаар томилохыг дэмжсэн байна.

Садыр Жапаровыг 2013 онд Караколд хууль бусаар жагсаал цуглаан зохион байгуулж, тус бүс нутгийн амбан захирагчийг барьцаалсан хэмээн буруутгаж, хорих ангид ял эдлүүлж байжээ. Түүнийг Бишкек хотод мягмар гарагт хорих ангиас сулласан байна.

Эх сурвалж: TASS