Дуудлага худалдааны түүхэнд бичигдэх хамгийн өндөр үнэтэй алмаз зарагджээ

Дуудлага худалдааны түүхэнд бичигдэх хамгийн өндөр үнэтэй алмаз зарагджээ

Өчигдөр/2020.10.05/ дэлхийн дуудлага худалдааны түүхэнд бичигдэх хамгийн өндөр үнээр 102.39 каратын алмазыг худалдаалжээ. Шууд онлайн дуудлага худалдаагаар тус алмаз эрдэнийн эхний үнийг 0.13 доллараар эхлүүлж, эцэст нь 15,7 сая доллараар зарсан аж.

Тус алмазан эрдэнийг 2018 онд Канадын Онтарио хотоос олдсон барзгар алмазнаас хэсэгчлэн авч байжээ. Анх алмазны дээд үнийг 11 сая гэж тооцоолж байсан ч Японы үнэт эрдэнэ цуглуулагч 15,7 саяар утсаар холбогдон авсан байна.

Дуудлага худалдаагаар зарагдсан алмаз

Алмазыг "D өнгө" гэх цагаан алмазны хамгийн өндөр зэрэглэлд багтаасан байна. Энэ нь дотор болон гадна талаасаа өөгүй гэж тооцогддог бөгөөд дэлхийн хамгийн цэвэр тунгалаг, тэгш хэмтэй очир эрдэнийн тоонд багтдаг азот багатай эрдэнийн ховор чулуунууд багтдаг аж. 

Эх сурвалж: CNN




Өнөөдөр хонь өдөр

5 цагийн өмнө