Орон сууцанд гарсан галын улмаас 48 настай эрэгтэй амиа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, өчигдөр/2020.10.05/ Нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр байрны орцонд гал гарч байна гэсэн дуудлага 23:10 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 23:18 цагт очиж, иргэн Х-ийн гурван өрөө орон сууцны 4х3 метрийн хэмжээтэй өрөөнд эд хогшил шатаж байсныг 30 минут ажиллан унтраажээ. Түймрийн улмаас 48 настай, эрэгтэй угаартан нас барсан байжээ.
Эх сурвалж: ОБЕГ