Канадын “Нова Скотия” орчим ажиллаж байсан судлаачид 3541 фунт жинтэй/1 тонн 600 кг/, 17 фут /5 метр/ 2 инч урттай аварга том цагаан акул олжээ. Цагаан акулуудыг бүртгэж, түүвэрлэлт хийдэг “Ocearch” ТББ-ын судлаачид тус эмэгчин акулыг "Далайн хатан" хэмээн "өргөмжилж", Нүкүми хэмээн нэрийдсэн байна.
Энэ талаар “Ocearch” ТББ "Бид түүнийг уугуул америк микмакчуудын домогт гардаг мэргэн хөгшин эмээгийн дүр "ноо-гүү-мее" буюу Нукуми гэж нэрлэж байна” хэмээн цахим хуудаснаа бичжээ. Тус аварга загас нь судалгааны багийн экспедицийн үеэр олсон аварга загаснуудаас хамгийн том хэмжээтэй нь аж.
3,541 lb #greatwhiteshark “Nukumi” is an ancient mature female #whiteshark or “Queen of the Ocean” that will share years worth of knowledge with the collaborative #OCEARCH science team. #ExpeditionNovaScotia #FactsOverFear pic.twitter.com/USVdvfqrdm
— OCEARCH (@OCEARCH) October 3, 2020
Дэлхийн зэрлэг ан амьтдын холбооны мэдээлснээр цагаан акул нь олзоо бүхэлд нь залгидаг дэлхийн хамгийн том махчин загас бөгөөд сүүлийн үед толгой нь цөөрсөөр байгаа гэнэ.
ҮЗЭХ: