3000 жилийн өмнө устсан Тасманийн чөтгөр хэмээх амьтныг Австралид дахин нутагшуулжээ

3000 жилийн өмнө устсан Тасманийн чөтгөр хэмээх амьтныг Австралид дахин нутагшуулжээ

Одоогоос 3 мянган жилийн өмнө Австралийн эх газарт амьдардаг байсан Тасманийн чөтгөр хэмээх махчин амьтдыг тус бүс нутагт дахин нутагшуулжээ. Австралийн “Aussie Ark” төрийн бус байгууллагын мэдээлснээр 11 Тасманийн чөтгөрийг  Сидней хотын хойд талд орших 400 га (988 акр) зэрлэг ан амьтдын дархан цаазат газарт байрлуулсан байна.

Австралийн бүс нутагт амьдардаг байсан Тасманийн чөтгөрүүд тус бүс нутагт “динго” гэж нэрлэгдсэн нэг төрлийн цөөвөр чоно ирсний дараа устаж үгүй болж, Тасманийн арал дээр цөөхөн тоогоор үлдсэн байна. Тус амьтан нь үнэг, муурын төрлийн махчин амьтдаар хооллодог бөгөөд тэдгээрийн популяцыг хянах, экологийн нөхөн сэргээлтэд сайнаар нөлөөлдөг махчин амьтан аж.

Эх сурвалж:CNN