ВИДЕО: Циркчин М.Мягмарсайхан шууд дамжуулалтын үеэр хамгаалалтгүй олсон дээр алхжээ

ВИДЕО: Циркчин М.Мягмарсайхан шууд дамжуулалтын үеэр хамгаалалтгүй олсон дээр алхжээ

Циркийн жүжигчин, экстрем артист М.Мягмарсайхан “Урт цагааны гудамж” гэх нэвтрүүлгийн шууд дамжуулалтын үеэр хамгаалалтгүй олсон дээр алхаж, үзэгчдийг гайхшрууллаа.

Тэрээр өмнө нь Архангай аймгийн Чулуутын хавцал дээгүүр 50 метрийн өндөр 130 метр олсон дээр ямар ч хамгаалалтгүй алхаж, “тэнгэрийн алхаа”-г/sky walk/ амжилттай үзүүлж байсан юм.  М.Мягмарсайхан нь өнгөрсөн жил эх орондоо анх удаа “skywalk” хийж Өвөрхангай аймгийн Улаанцутгалан хүрхрээн дээгүүр 28 метрийн өндөр, 57 метр тросс байршуулж алхсан бол энэ удаа амжилтаа ахиулсан байна. Түүний үзүүлбэрийг 4000 гаруй хүн дэргэдээс нь үзэж сонирхжээ.

“Skywalk” хэмээх энэхүү экстрем үзүүлбэр нь европ, АНУ, БНСУ, БНХАУ-д эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд Монголд энэхүү үзүүлбэрийг үзүүлдэг цорын ганц хүн нь М.Мягмарсайхан юм. Тэрбээр ирэх жил Архангай аймгийн Хоргын тогоо, Булган аймгийн Уран тогооны аль нэгийг сонгон үзүүлбэрээ хийхээр судалгааны ажлаа хэдийн эхлүүлжээ. Түүнээс гадна Улаанбаатар хотод өндөр барилга дээгүүр мэргэжлийн багийнхантайгаа хамтран энэ үзүүлбэрээ хийх хүсэлтэй байгаа аж.

 




Өнөөдөр хонь өдөр

3 цагийн өмнө