Сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн Киргизийн иргэд Засгийн газрын ордон руугаа дайрчээ

Сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн Киргизийн иргэд Засгийн газрын ордон руугаа дайрчээ

Энэ сарын 4-ний өдөр болж өнгөрсөн парламентын сонгуулийг будлиантай болсон гэж үзсэн Киргизийн жагсагчид өчигдөр орой/2020.10.05/ нийслэл Бишкек дэх Цагаан ордон руу дайрч, эзлэн авчээ. Үүний дараа жагсагчид  цагдаа нартай хоёр цаг орчим хэлэлцээр хийсний эцэст ордноос гарсан байна. 

Тэд Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевыг шоронгоос суллалуулах шаардлага хүргүүлж, улмаар шоронгийн удирдлагуудтай хэлэлцээр хийн, түүнийг суллалуулж чаджээ. 

Өнгөрсөн ням гарагт болсон парламентын сонгуульд улс төрийн 16 нам оролцсоноос дөрвөн нам л парламентад суудал авах долоон хувийн босгыг давсан байна. Тэдгээр дөрвөн намын гурав нь одоогийн эрх баригчдыг дэмжигч намууд байжээ. Улмаар суудалгүй хоцорсон сөрөг хүчний 11 нам сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдэж, иргэдийг гудамжинд гарч тэмцэхийг уриалсан байна. 2005 оноос хойш тус улсад гурав дахь удаагаа эрх баригчдын эсрэг бослого тэмцэл гарч байгаа нь энэ ажээ.

Эх сурвалж: TASS