Цагаан ордны 27 хүн коронавирусийн халдвар авсан нь тогтоогджээ

Цагаан ордны 27 хүн коронавирусийн халдвар авсан нь тогтоогджээ

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусийн халдвар авснаа зарласан билээ. Тэрээр удалгүй өөрийн эхнэр Меланиа Трампын хамт цэргийн эмнэлэгт тусгаарлагдсан ч өчигдөр тусгаарлалтаас гарч, Цагаан ордонд эргэн ирсэн нь хүмүүсийн гайхшралыг төрүүлээд байна.

Өчигдөр мөн Трампын бие хамгаалагч Ник Луна коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон бөгөөд Трампын хамгийн ойрын хүн байсан юм. Тэрбээр Трампыг гадаад аялал, томилолтод явсан ч бие хамгаалан явдаг байжээ.

Үүнээс гадна АНУ-ын Хууль зүйн сайд бөгөөд Ерөнхий прокурор Уильям Барр тус улсын Ерөнхийлөгч Дональд Трампаас коронавирусийн халдвар илэрсний дараа хэсэг хугацаанд өөрийгөө тусгаарлах дэглэм сахихаар болсон тухай түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Керри Кьюпек мэдээлсэн юм. Ийнхүү Трампыг оруулаад Цагаан ордны нийт 27 хүн коронавирусийн халдвар авсан нь тогтоогдоод байгаа юм.

Эх сурвалж: Dailymail