Монголын хип хоп урлагт хүндтэй байр суурь эзэлсэн Люмино хамтлаг 22 нас хүрэх гэж байна. Тэд хамтлагийнхаа ойн баярыг энэ Баасан гарагт буюу аравдугаар сарын 9-нд “Зайсан хилл”-д тэмдэглэхээр болжээ. Тоглолтод урилгаар дуучин Анхмаа, Цэцэ, Гинжин, Гангбэй, Цээжай Райзо, Дижи Кен нар хүрэлцэн ирэх юм байна.
Тоглолтын VIP тасалбар 150 мянга, энгийн тасалбар 40 мянган төгрөгийн үнэтэй аж.