Өнгөрсөн баасан гаригт/2020.10.03/ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусийн халдвар авснаа зарласан. Тэрээр Уолтер Рийдийн армийн эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж буй. Тэгвэл ерөнхийлөгч Д.Трампын эмнэлгийн өрөөндөө ажиллаж буй зургийг Цагаан ордноос олон нийтийн сүлжээгээр цацаж, шуугиан тариад байна. Коронавирусийн халдвар авсан Д.Трампын зураг цацагдсан нь түүнийг ард иргэдийг тайвшруулахын тулд хийж буй үйлдэл хэмээн улс төр судлаачид дүгнэжээ.
Мөн Д.Трампын том охин Иванка Трамп түүний зургийг тветтер хуудаснаа нийтэлж "Америкийн ард түмний төлөө ажиллахад түүнд юу ч саад болж чадахгүй” хэмээн жиргэсэн байна.
President @realDonaldTrump working away — in his conference room at Walter Reed Medical Center. pic.twitter.com/cSwbiyF1Ws
— Dan Scavino??? (@DanScavino) October 4, 2020
Nothing can stop him from working for the American people. RELENTLESS! ?? pic.twitter.com/2ZSat782qe
— Ivanka Trump (@IvankaTrump) October 4, 2020
Харин түүний эмнэлгийн өрөөнөөс баримт бичигт гарын үсэг зурж буй зургийг Цагаан ордны сурвалжлагч Эндрю Вайнберг “Трамп хоосон цаасан дээр нэрээ зурж байх шиг байна” хэмээн нийтэлжээ. Харин Цагаан ордноос түүнийг “Америкт үйлдвэрлэв долоо хоног”, “Хүүхдийн эрүүл мэндийн өдөр”, “Гал түймрээс урьдчилан сэргийлэх долоо хоногт” гарын үсэг зурсан гэж мэдэгдсэн байна.
ZOOM: @realDonaldTrump appears to be signing his name to a blank sheet of paper in this photo. pic.twitter.com/xlNX24CXn4
— Andrew Feinberg (@AndrewFeinberg) October 4, 2020
Эх сурвалж:Businessinsider