ОХУ мөрийтэй тоглоомонд хожсон хүмүүсээс татвар авах боломжийг бүрдүүлжээ

ОХУ мөрийтэй тоглоомонд хожсон хүмүүсээс татвар авах боломжийг бүрдүүлжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин казино болон мөрийтэй тоглоомын газруудад тавих хяналтыг чангатгах хуулийг баталгаажуулж, гарын үсэг зуржээ. Ингэснээр уг хууль 10 хоногийн дараагаас хэрэгжиж эхлэх юм байна.

Тус хуульд тусгаснаар казино, мөрийтэй тоглоомын газраар үйлчлүүлж байгаа хүмүүсийн овог нэр, иргэний үнэмлэхний дугаар, эсвэл татвар төлөгчийн ID дугаарыг бүртгэх кассан дээр бүртгэж авах аж.

Ингэснээр мөрийтэй тоглоомын газраар үйлчлүүлэгчид мөнгө хожсон тохиолдолд татвар авах боломжийг бүрдүүлэх ажээ.

Эх сурвалж: Риа Новости




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө