Номхон далайн өмнөд хэсэгт орших Францын хилийн чанад дахь Нью Каледонд өнгөрсөн амралтын өдрүүдэд бүх нийтийн санал асуулга болжээ. Санал асуулгын сэдэв нь тус бүс нутаг Франц улсаас “салж”, бие даан тусгаар тогтнох эсэх байсан юм.
Санал асуулгын ирц өмнөх жилүүдээс харьцангуй өндөр буюу 85.6 хувьтай байсан төдийгүй нийт иргэдийн 56.7 хувь нь Францаас тусгаар тогтохоос татгалзжээ.
Санал хураалтын дүнг Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон "Бүгд найрамдах улсад итгэх итгэлийн илэрхийлэл" хэмээн нааштай хүлээн авч буйгаа мэдэгдсэн байна. Шинэ Каледонийн арлуудыг Франц улс 1853 оноос колоничолж эхэлсэн байдаг.
EN DIRECT | Déclaration suite au second vote sur l’accession à l’indépendance de la Nouvelle-Calédonie. https://t.co/cuacUzABPb
— Emmanuel Macron (@EmmanuelMacron) October 4, 2020
Эх сурвалж: BBC