Нью-Йоркийн “Muse” агентлагт харьяалагддаг монгол бүсгүй Ж.Энэрэл загварын ертөнцөд хөл тавиад найман жил болжээ.
Энэ хугацаанд дотоодын томоохон брэндийн нүүр царай болж, гадны олон сэтгүүлийн нүүрийг чимж байв. Тэрээр Нью-Йорк, Милан, Лондон, Парис гээд дэлхийн хамгийн том загварын долоо хоногуудад оролцсон, дэлхийн загварын зах зээлд хамгийн амжилттай яваа монгол модель юм. Энэ улиралд тэрбээр Парисын загварын долоо хоногт “Хермес”-ийн тайзнаа алхсан байна.