Трамп халдвар авсан ч Майк Помпео монголд айлчилна гэв

Трамп халдвар авсан ч Майк Помпео монголд айлчилна гэв

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, тэргүүн хатагтай Меланиа нар коронавирусийн халдвар авсан тухай мэдээ өчигдөр дэлхий дахиныг цочроосон билээ.

Тус улсын гадаад бодлогын тэргүүн Майк Помпео ирэх долоо хоногт Азийн орнуудад, тэр дотроо Монгол улсад айлчлах төлөвлөгөөтэй байгаа.

Өчигдөр Италийн нийслэл Ром хотоос Хорватын Дубровник хот руу нисэхээсээ өмнө Помпео сэтгүүлчидтэй уулзахдаа Трампын эрүүл мэндээс шалтгаалан Азийн орнуудаар хийх айлчлалаа цуцалж болзошгүй тухай мэдэгдэж байжээ. Харин сүүлд Хорватаас Вашингтон руу буцахдаа айлчлал төлөвлөгөөний дагуу хэрэгжихээр болсныг хэлсэн байна. Тэрбээр гэргий Сюзаны хамт коронавирусийн шинжилгээ өгсөн бөгөөд Хорватад газардахаас 20 минутын өмнө хариу нь сөрөг гарсныг мэдэгджээ.

Помпео хамгийн сүүлд есдүгээр сарын 15-нд Дональд Трамптай биечлэн уулзсан гэнэ.

Эх сурвалж: Straits Times