Корнелийн их сургуулийн эрдэмтэд 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс өнгөрсөн тавдугаар сарын 26-ны хооронд коронавирусийн талаар мэдээ, мэдээллийг англи хэлээр бичсэн 38 сая сайтыг шинжилжээ.
ДЭМБ-аас цар тахлын талаар хуурамч мэдээллийг “информаци пандем” гэж нэрлэдэг бөгөөд дэлхийн бүх инфодемийн 37,9 хувийг нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гаргасан гэсэн судалгааны дүгнэлт гарчээ.
Д.Трамп өнгөрсөн хугацаанд ДЭМБ-ын үйл ажиллагааг хүчтэй шүүмжилж, “цар тахлыг хяналтаасаа алдсан, БНХАУ-ын талд ажилласан” гэх мэтээр хэлж байсан бөгөөд маск зүүхгүй байхыг иргэддээ уриалж байсан билээ.