АНУ-ын ерөнхийлөгчийн туслах Хоуп Хиксээс коронавирусийн халдвар илэрсэн талаар бид мэдээлсэн. Үүний дараа Дональд Трамп, тэргүүн хатагтай Меланиа нараас шинжилгээ авч, тусгаарлагдаж байсан юм. Тэгвэл Д.Трамп коронавирусийн халдвар авснаа дөнгөж сая өөрийн твиттер хуудаснаа мэдээллээ.
Тэрээр “Тэргүүн хатагтай бид хоёр Covid-19 өвчин туссан нь батлагдлаа. Биднийг тусгаарлах, эмчлэх ажил даруй эхэлнэ! Бид үүнийг хамтдаа давж гарах болно!” гэжээ.
Tonight, @FLOTUS and I tested positive for COVID-19. We will begin our quarantine and recovery process immediately. We will get through this TOGETHER!
— Donald J. Trump (@realDonaldTrump) October 2, 2020