“Твиттер алуурчин” нэрээр алдаршсан япон эр есөн хүний амийг хөнөөсөн хэргээ хүлээжээ

“Твиттер алуурчин” нэрээр алдаршсан япон эр есөн хүний амийг хөнөөсөн хэргээ хүлээжээ

“Твиттер алуурчин” нэрээр алдаршсан япон эр есөн хүний амийг хөнөөсөн хэргээ өчигдөр /2020.09.30/ хүлээжээ. 29 настай Такахиро Ширайши нь 2017 онд баривчлагдсан бөгөөд түүний гэрээс нас барсан хүмүүсийн биеийн хэсэг олдож байсан юм. Ширайши твиттер хаягаар дамжуулан амиа хорлох талаар боддог хүмүүсийг бай болгож, “амиа хорлоход чинь тусална” гэж уулзаж, хөнөөдөг байсан нь тогтоогдсон байна.

Түүний твиттер профайлд "Би шаналж байгаа хүмүүст үнэхээр туслахыг хүсч байна. Надруу хэзээ ч хамаагүй DM/мессеж/ илгээнэ үү” гэж бичсэн байжээ. Түүнчлэн амиа алдсан хохирогчдын найм нь эмэгтэй бөгөөд тэдний дунд 15 настай охин ч байсан талаар цагдаа нар мэдээллээ. Харин цорын ганц эрэгтэй хохирогч нь 20 настай бөгөөд түүний найз охин ч Ширайшигийн гарт амиа алджээ. Энэ хэрэг олон нийтийн сонирхлыг маш их татсан бөгөөд 600 гаруй хүн өчигдөр болсон анхны шүүх хуралдааныг үзэхээр очсон талаар NHK суваг мэдээлжээ.

Японд амиа хорлохыг дэмжсэн маш олон вэбсайт байдаг. Хэдийгээр вэбсайтуудын ихэнх нь өсвөр насны хүүхдүүдийн “дэггүйтэл” байдаг ч энэ хэрэг гарсны дараа эдгээр сайтын асуудал хүчтэй хөндөгдөж эхэлсэн юм.

Эх сурвалж: BBC