“Дэлхийн сургуулиуд 2020” цахим өдөрлөг энэ сарын 23-24-ний өдрүүдэд болно

“Дэлхийн сургуулиуд 2020” цахим өдөрлөг энэ сарын 23-24-ний өдрүүдэд болно

Улаанбаатар дахь Олон Улсын Дунд Сургууль (ISU), Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн төв (EARC) хамтран жил бүр зохион байгуулдаг “Дэлхийн сургуулиуд Монголд” боловсролын өдөрлөг энэ жил аравдугаар сарын 23-24-нд цахимаар зохион байгуулагдахаар болжээ.

2014 оноос хойш зохион байгуулагдсан тус өдөрлөгт гадаадын их дээд сургууль, коллежууд оролцож Монголын залууст гадаадад суралцахтай холбоотой зөвлөгөө мэдээллийг хүргэдэг билээ.

Энэ жилийн өдөрлөгт АНУ, Их Британи, БНХАУ, Болгар, Герман, Испани, Малайз, Канад, Казахстан, Солонгос, Сингапур, Швейцарь, Япон зэрэг нийт 13 улсын 37 гаруй их дээд сургууль, коллежууд оролцох юм байна.

“Дэлхийн сургуулиуд 2020” цахим өдөрлөг монгол хэл дээр орчуулагдах тул сургуулийн төлөөлөгчөөс сонирхсон асуултаа асуух боломжтой бөгөөд өдөрлөгт оролцох хүмүүс аравдугаар сарын 22-ноос өмнө http://globalufair2020.earcmn.org хаягаар бүртгүүлэн, оролцох боломжтой аж.




ГҮМҮДА-Тэр ертөнц

55 минутын өмнө