Сурагчдаа нитритээр хордуулсан цэцэрлэгийн багшид цаазаар авах ял оноожээ

Сурагчдаа нитритээр хордуулсан цэцэрлэгийн багшид цаазаар авах ял оноожээ

Өнгөрсөн оны гуравдугаар сарын 27-нд БНХАУ-н Хэнань мужийн Динчи цэцэрлэгийн багш 25 хүүхдийг нитрит агуулсан будаагаар хооллож, хордуулсан хэрэг гарсан юм. Тодруулбал, Ван Жяозүо хэмээх багш цэцэрлэгийнхээ өөр нэгэн багштай муудалцсаны улмаас хүүхдүүдэд нитрит агуулсан будаа өгч, улмаар 25 хүүхэд хордож, нэг хүүхэд энджээ.

Тус хэргийн шүүх хурал өчигдөр /2020.09.28/ Хэнань мужийн Жяозуо ардын дунд шүүхэд болж, хэрэгтэн Ван Юнь-ийн үйлдлийг "жигшүүрт", "харгис" гэж дүгнэн цаазаар авах ял оноосон байна. Шүүхийн шийдвэрт "Түүнийг хуулийн дагуу хатуу шийтгэх ёстой" гэжээ.

Ван Жяозүо нь бусад ангийн хүүхдүүдэд  зориулагдсан будааны нухаш дээр нитрит нэмсэн байна. Хэргийн мөрдөн байцаалтын явцад түүнийг өмнө нь онлайнаар нитрит худалдан авсныг илрүүлжээ.

АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр нитрит нь хорт хавдар үүсгэдэг тул бордоо, хүнсний хадгалалт, зэвсэг, тэсрэх бодис зэрэгт ашигладаг гэжээ. Ван Жяозүо өмнө нь 2017 оны хоёрдугаар сард нөхрөө хордуулахыг завдсан хэргээр саатуулагдаж байжээ.

Эх сурвалж: CNN