Гэрийн тэжээвэр нохой эзнээ галт тэргэнд дайруулахаас аварчээ

Гэрийн тэжээвэр нохой эзнээ галт тэргэнд дайруулахаас аварчээ

Чихэвч зүүсний улмаас галт тэрэг ирж буйг анзаараагүй эр төмөр зам руу орох гэж байсныг тэжээвэр нохой нь аварчээ. Тодруулбал, энэ явдал Англи улсын Котингам тосгоны Зүүн Йоркширийн галт тэрэгний гарам дээр болсон бөгөөд галт тэрэгний жолооч хэдийгээр дуут дохио дуугаргасан ч, явган зорчигч эр чихэвчтэй байсан тул сонсоогүй байна.

Харин түүний нохой галт тэрэгний дохиог сонсоод уяанаасаа татан эзэндээ сэрэмжлүүлэхэд тэрээр сая дээш харан галт тэрэг ирж буйг мэджээ. Явган зорчигч тухайн үед галт тэрэгнээс ердөө 1,8 метр зайтай байсан бөгөөд нохой яг цагаа олж эзэндээ сэрэмжлүүлж чадсанд талархаж буй тухайгаа ярьсан байна.

Харин галт тэрэгний жолоочийн хувьд 65км хурдтай явж байгаад явган зорчигч болон түүний нохойг олж харжээ. Тэрээр “Би дуут дохиогоо үлээсэн. Гэтэл тэр үүнд ямар ч хариу үйлдэл үзүүлэлгүй гарцаар гарч явсан. Тэгээд яг төмөр зам дээр гишгэх гэж байхад нь нохой нь татаж хойш болгосон.” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: BBC