Лалын шашинт охиныг толгойн гивлүүр өмссөн гэсэн шалтгаанаар тэмцээнээс нь хасчээ

Лалын шашинт охиныг толгойн гивлүүр өмссөн гэсэн шалтгаанаар тэмцээнээс нь хасчээ

АНУ-ын зүүн хэсэгт орших Теннесси мужийн дунд сургуулийн тамирчин охин Нажах Акил толгойн гивлүүр өмссөн гэсэн шалтгаанаар тэмцээнээсээ хасагджээ. Лалын шашинт орнуудын эмэгтэйчүүд толгойн гивлүүр буюу “хижаб”/үндсэн нэршил/-г гадуур явахдаа заавал өмсдөг.

Тэмцээний удирдлагын зүгээс охинд толгойн гивлүүрээ тайлах, аль эсвэл тэмцээнээс хасагдах сонголт өгөхөд охин хасагдах шийдвэр гаргасан байна. Тэрээр CNN-д өгсөн ярилцлагадаа “Би өмнө нь энэ дүрмийн талаар хэзээ ч сонсож байгаагүй. Би шашин шүтлэгийнхээ нэг хэсэг болсон хижабаа өмсөх эсэхдээ яагаад зөвшөөрөл авах шаардлагатайг ойлгохгүй байна. Тэмцээнд хижабтай оролцож болохгүйг сонсоод үнэхээр гайхаж, бас бухимдсан” гэжээ.

Нажах Акил тэмцээний үеэр

АНУ-ын ахлах сургуулиудын спортын тэмцээний дүрмийг тогтоодог “The State High School Associations” (NFSH) -ийн гүйцэтгэх захирал Карисса Ниехофф "Залуу хатагтайг хижаб өмссөнийхөө төлөө тэмцээнээс хасагдсанд гүнээ харамсаж байна. Бид шашны толгойн өмсгөлтэй холбоотой шинэ заалтыг тэмцээний дүрэмд нэвтрүүлэхээр бэлтгэж байгаа бөгөөд тоглогч болон бусад тамирчдад аюул учруулахгүй л бол цаашид асуудал үүсгэхгүй байх болно" гэж хэлжээ.

Эх сурвалж: CNN




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө