Монгол бүсгүй Б.Хандсүрэн Холливудын “Сувилагч Рэйтчед” олон ангит уран сайхны кинонд тогложээ. Тэрээр тус кинонд эмнэлгийн даргын эхнэр буюу Филиппин эмэгтэйн дүр бүтээсэн бөгөөд кино есдүгээр сарын 13-наас “Netflix”-ээр гарч эхэлсэн байна.
Б.Хандсүрэнгийн хувьд жүжигчин мэргэжилтэй ба одоо АНУ-д ажиллаж, амьдардаг аж. Тэрээр Хүүхэд залуучуудын театрын нэр дээр жүжигчний мэргэжлээр Украины Харьков хотод суралцаж байжээ. Мөн тэрээр АНУ-ыг зорихоосоо өмнө СУИС-д багшаар ажиллаж байсан аж.
Түүний тоглосон “Сувилагч Рэйтчед” цуврал нь нэг бүлэг, найман ангитай. Цувралын гол дүрд алдартай жүжигчин Сара Полсон /Sarah Paulson/ тоглосон байна.