ВИДЕО: Нэгэн аав буутай этгээдүүдээс хүүхдүүдээ халхалж, өөрөө буудуулжээ

ВИДЕО: Нэгэн аав буутай этгээдүүдээс хүүхдүүдээ халхалж, өөрөө буудуулжээ

Өнгөрсөн даваа гарагт/2020.09.21/ Нью-Йоркийн автомашины худалдаа эрхэлдэг дэлгүүрт буутай этгээдүүд  халдсан байна. Нүүрэндээ баг зүүсэн гурван залуу гал нээж эхлэхэд дэлгүүрт буйдан дээр сууж байсан нэгэн эр хүүхдүүдээ сумнаас халхалж, өөрөө гуяндаа буудуулжээ. Шархадсан эр 39 настай бөгөөд одоогоор биеийн байдал нь сайн байгаа аж. Түүнчлэн хүүхдүүд нь аавынхаа ачаар бэртэж, гэмтэлгүй байна. Цагдаагийн байгууллагаас буутай этгээдүүдийг эрэн сурвалжилж байгаа бөгөөд тэд нэг машин хулгайлан зугтжээ.

ҮЗЭХ:

Эх сурвалж:CNN