Александр Лукашенко "Ерөнхийлөгчийн тангараг"-аа өргөлөө

Александр Лукашенко "Ерөнхийлөгчийн тангараг"-аа өргөлөө

Беларусь даяар ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн бослого хөдөлгөөн хүчтэй өрнөөд буй. Өнгөрсөн наймдугаар сард болсон сонгуулиар 28 жил Ерөнхийлөгчөөр ажилласан Александр Лукашенко дахин сонгогдсон билээ.

Уг сонгуулийг Европын холбооноос эрх чөлөөт биш, шударга бус болсон хэмээн онцолж, Францын эрх баригчид хүртэл эсэргүүцэж байсан.

Гэсэн ч ард иргэдийн төдийгүй, хүчтэй орнуудын эсэргүүцлийг үл тоон А.Луканшенко Ерөнхийлөгчийн тангараг өргөжээ. Беларусийн төрийн мэдээллийн агентлаг “Beltra”-н мэдээлснээр тангараг өргөх ёслол өчигдөр/2020.09.23/ болсон бөгөөд Засгийн газрын хэдэн зуун гишүүн оролцсон байна.

Тангараг өргөх ёслолын үеэр Лукашенко “Бүгд Найрамдах Беларусь Улсын ард түмэнд үйлчилж, ард иргэд, иргэдийн эрх, эрх чөлөөг хүндэтгэж, хамгаална” гэжээ. Тангараг өргөснийхөө дараа тус улсын Сонгуулийн төв хорооны дарга Беларусийн Ерөнхийлөгчийн үнэмлэхийг гардуулсан байна.

Эх сурвалж: APnews