“Новочик”-оор хордсон А.Навальныйгийн бие сайжирч, эмнэлгээс гарлаа

“Новочик”-оор хордсон А.Навальныйгийн бие сайжирч, эмнэлгээс гарлаа

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч А.Навальныйгийн бие сайжирч, Берлинд хэвтэн, эмчлүүлж байсан эмнэлгээсээ гарчээ. Түүний биеийн байдал хангалттай сайжирсан тул эмчилгээг дуусгаж байна хэмээн “Charite” эмнэлгийн эмч нар мэдэгдсэн байна.

Эмнэлгээс гарсныхаа дараа тэрээр ОХУ-руу буцах байх хэмээн албаныхан таамаглаж байгаа аж. Учир нь ХБНГУ-ын аюулгүй байдлын албаны албан тушаалтан “А.Навальный Германд цагаачлах бодолгүй байна Тэрбээр гэртээ харьж өмнө нь явуулж байсан үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх төлөвтэй байна” мэдэгдсэн юм.

Түүнчлэн ХБНГУ-ын прокурорын газрын төлөөлөгчидтэй ярилцах үеэрээ А.Навальный өөртэй нь холбоотой хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд оролцохоос татгалзсан тухай мэдэгдээд байсан. Сөрөг хүчний зүгээс түүнийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путингийн тушаалаар хордуулсан хэмээн үзэж байгаа юм.

Эх сурвалж: BBC