“ТикТок”-д нийтлэгдсэн амиа хорлолтын бичлэгийг зохиомол гэв

“ТикТок”-д нийтлэгдсэн амиа хорлолтын бичлэгийг зохиомол гэв

Энэ сарын эхээр АНУ-ын “ТикТок” сүлжээгээр нэгэн иргэн өөрийгөө буудаж, амиа хорлож буй бичлэг тархсан юм. Энэхүү бичлэг нь эхлээд Фейсбүкээр цацагдсан бөгөөд удалгүй "Тикток"-д нийтлэгдсэн. “Хүчирхийлэл” агуулсан тус бичлэгийг устгахын тулд компанийн ажилчид шаргуу тэмцсэн ч хэдэн сая хүн аль хэдийн үзсэн байжээ.

Тэгвэл "ТикТок Европ"-ын олон нийтийн бодлогын газрын захирал Тео Бертрам тус бичлэгийг зохиомол хэмээн мэдэгсэн байна.

Тэрээр “Хууль бус бүлгүүд тус бичлэгийг зохиомлоор үйлдэн, “ТикТок”, “Фейсбүүк” зэрэг олон нийтийн мэдээллийн платформд дайралт хийх зорилгоор, түгээн байршуулсан болохыг мөрдөн байцаалтын явцад тогтоосон” гэжээ.

Ерөнхийлөгч Д.Трамп “TikTok” үйлчилгээг АНУ-д ашиглахыг хориглосон ч, тус компанийн Америк дахь үйл ажиллагааг Oracle компани хариуцан ажиллахаар болсон тул хоригийг цуцалсан билээ.