Өнөөдөр 116-р тусгай сургуулийн багш, ажилчид хууль бус захирлуудын томилгоо, багш нарт үзүүлж буй дарамт шахалтын талаар эсэргүүцлээ илэрхийлж, тайван жагсаал хийж байна. Тус сургуулийн багш нар хоёр хоногийн өмнө БШУЯ-ны гадаа мөн эсэргүүцэл илэрхийлж, шаардлага хүргүүлсэн ч одоог хүртэл ямар нэгэн хариу өгөөгүй байгаа ажээ.
Тус сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнхбаатар нь өнгөрсөн наймдугаар сарын 28-нд захирлаар томилогдсон ч багш нарт удаа дараа зүй бус шаардлага тавьсан, тусгай хэрэгцээт боловсролын тухай мэдлэггүй зэрэг асуудлууд үүсээд байгаа юм.