Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий ассамблейн хурал энэ жил коронавирус цар тахлын улмаас цахим хэлбэрээр явагдаж байна.
Энэ жил НҮБ байгуулагдсаны 75 жилийн ой тохиож буйгаараа онцлог юм. Хуралд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп урьдчилан бичсэн видео бичлэгээрээ Бээжинг буруутгасан бол БНХАУ-ын талаас шинэ коронавирусийн халдварын эсрэг олон улс хамтран ажиллах боломж гэж харж буйгаа онцолжээ. Дональд Трамп хуралд хэлсэн үгэндээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг БНХАУ-ын үгээр ажилладаг хэмээн тодорхойлжээ. Мөн тэрбээр вакцин бүтээхэд хувь нэмрээ оруулахаар амлаад “Бид вирусийг ялна. Бид цар тахлыг зогсоож, хамтдаа хөгжил дэвшил, хамтын ажиллагаа, энх тайвны шинэ эринд орно” хэмээжээ.