“Ховербоард” дээр зогсож эмчилгээ хийсэн Австралийн шүдний эмч 12 жилийн хорих ял авчээ

“Ховербоард” дээр зогсож эмчилгээ хийсэн Австралийн шүдний эмч 12 жилийн хорих ял авчээ

Аляскийн шүдний эмч  “ховербоард”/hoverboard/ дээр зогсон өвчтөний шүдийг эмчилсэн гэсэн шалтгаанаар 12 жилийн хорих ял авчээ. Түүний “ховербоард” дээр зогсон өвчтөний шүдийг авч буй бичлэг өнгөрсөн онд цахим сүлжээнд нийтлэгдэж, багагүй шүүмжлэлд өртсөн юм. 35 настай Сет Локхарт өнгөрсөн нэгдүгээр сард “эмчилгээг хууль бусаар хэрэгжүүлж, өвчтөнд болгоомжгүй хандсан” гэсэн үндэслэлээр шүүхэд дуудагдсан байна.

Ховербоард

Улмаар Анкораж хотын дээд шүүхээс Локхартад 20 жилийн хорих ял оноосон ч, найман жилийг нь түдгэлзүүлжээ. Ингэснээр тэрээр 12 жил хоригдох бөгөөд, 10 жил эмчээр ажиллах боломжгүй болж байгаа юм.

Хэдийгээр тухайн өвчтөнд ямар нэгэн хохирол учраагүй ч Австралийн шүүхээс түүнийг хүндэвтэр хэрэг үйлдсэн гэж үзэн, ийнхүү хорих ял оноосон байна.

Эх сурвалж: CNN