Ираны Хувьсгалыг хамгаалах хүчний генерал Кассем Солейманыг өөр зургаан хүний хамт хөрш Ирак улсад өнгөрсөн нэгдүгээр сард айлчлах үед нь АНУ-ын нисгэгчгүй онгоц пуужингаар харваж хөнөөсөн юм. Үүнээс үүдэн Өмнөд Африкт суугаа АНУ-ын Элчин сайдыг хөнөөхийг Тегеран төлөвлөж байна хэмээн эх сурвалжууд мэдээлжээ.
Кассем Солейман нь олон жилийн турш Ойрхи-Дорнодын бүс нутагт Ираны эрх ашгийг хэрэгжүүлэгч, бусад орны хувьд аюултай өрсөлдөгч байсан юм. Солейманыг хөнөөснөөс хойш Ираны талаас АНУ-ын цэргийн баазууд руу тогтмол пуужингийн дайралт хийснээр 100 гаруй цэргийг шархтуулжээ.
Тиймээс Өмнөд Африкт суугаа АНУ-ын Элчин сайд Лана Марксыг анхаарал болгоомжтой байхыг Цагаан ордноос сэрэмжлүүлжээ.