Оксфордын их сургуулийн эрдэмтэдтэй хамтарсан Их Британи-Шведийн “AstraZeneca” эмийн компани короновирусийн вакциныг гарган авсны дараа үйлдвэрлэлийнхээ хэмжээг гурван тэрбум тунд хүргэх тухайгаа саяхан мэдээлж байсан.
Гэсэн ч өчигдөр/2020.09.08/ вакцины туршилтад хамрагдсан өвчтөний биеийн байдал муудсан тул тус компани эцсийн шатны туршилтаа зогсоож буйгаа мэдэгджээ. Одоогоор бусад туршилтад хамрагдсан өвчнүүдийн биеийн байдлыг хянаж байгаа юм байна.
Эх сурвалж:CNBC