Энэ сарын 14-ний өдөр Шинэ Зеландаас БНХАУ-руу хөдөлсөн “Gulf Livestock” хөлөг онгоц өчигдөр /2020.09.03/ Японы эргээс холгүй “Майсак” далайн хар салхинд өртөж, сураггүй алга болсон. Тус онгоцод 43 хүн зорчиж байсан бөгөөд хөлгийн багийнхан 5800 үхэр ачиж явсан юм. Өчигдөр хөлөгт зорчиж явсан 45 настай Филиппиний иргэнийг амьд, мэнд олсон бол өнөөдөр хоёр хүнийг олсон ч ухаан оролгүй байсаар нас барчээ. Мөн үхсэн үхэрнүүд болон аврах хантааз, хөлгийн багийн гишүүдийн эд зүйлс ч олдсон байна.
Японы талаас хар салхины улмаас эрэн хайх ажиллагааг явуулахад хүндрэлтэй байгаа талаар мэдээлсэн. Одоогоор “Gulf Livestock 1” хөлгийг эрэн хайх ажиллагаанд гурван хөлөг онгоц, нэг нисэх онгоц, хоёр шумбагч ажиллаж байгаа юм байна. Онгоцны хөдөлгүүр нь эвдэрсний дараа далайн хүчтэй давалгааны улмаас хөлөг хөмөрсөн аж.
Эх сурвалж: Japantoday