Импортлох зөвшөөрөл аваагүйгээс 54 сая төгрөгийн үнэ бүхий цүнхээ устгуулжээ

Импортлох зөвшөөрөл аваагүйгээс 54 сая төгрөгийн үнэ бүхий цүнхээ устгуулжээ

Францаас Австралийн Перт хотод ирсэн нэгэн эмэгтэй 19 мянган ам.доллар/54 сая төгрөг/ бүхий гар цүнхээ гаалийн ажилчнуудад хураалгаж, устгуулах болжээ. Учир нь Австралийн хилээр матрын арьсаар хийсэн эд зүйлийг нэвтрүүлэхэдээ урьдчилж 50 доллар төлж, зөвшөөрлийн бичиг авдаг байна. Үүнийг мэдээгүй зорчигч бүсгүй дээд зэрэглэлд орох үнэтэй цүнхээ устгуулжээ.

Австралид хориотой зэрлэг амьтны эд зүйлсийг хилээр нэвтрүүлэхийг завдсан тохиолдолд дээд тал нь 10 жил шоронд хоригдож, 160 мянган ам доллартай тэнцэх мөнгөн торгууль төлдөг хуультай юм байна.

 Австралийн байгаль орчны сайд энэ явдлыг “өндөр үнэтэй сануулга” боллоо гэж мэдэгдсэн байна. Нэгэнт зорчигч эмэгтэй их хэмжээний мөнгөөр хохирсон тул Австралийн эрх баригчид түүнд нэмж шийтгэл хүлээлгэхгүй байхаар шийджээ.

Эх сурвалж:Bolnews