Ж.Блейк буудуулснаас хойш эсэргүүцэл илэрхийлсэн 200 гаруй хүнийг баривчлаад байна

Ж.Блейк буудуулснаас хойш эсэргүүцэл илэрхийлсэн 200 гаруй хүнийг баривчлаад байна

Өнгөрсөн сарын 24-ний өдөр АНУ-ын Висконсин мужийн Кеноша хотод оршин суудаг өнгөт арьст эрэгтэйг цагдаа нар долоон удаа буудсан хэрэг гарсан. Өдгөө 29 настай африк гаралтай америк эр болох Жейкоб Блейкийн биеийн байдал тун хүнд, сэхээн амьдруулах тасагт хэвтэж байгаа бөгөөд эмч нар түүнийг амьд үлдэх магадлал өндөр байгаа ч дахин алхаж чадахгүй хэмээн мэдэгдсэн юм.

Энэхүү хэргээс болж АНУ-д дахин үймээн дэгдэж, Кеноша хотод эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөөд байгаа юм. Тэгвэл түүнийг буудуулснаас хойш эсэргүүцэл илэрхийлсэн нийт 252 иргэнийг баривчлаад байгаа аж. Мөн  баривчлагдсан 252 хүний 132 нь Кеноша мужид амьдардаггүй, өөр хот, мужаас ирсэн иргэд байгаа талаар мэдээллээ.

Эх сурвалж: CNN