Ж.Байден өнгөт арьст иргэд рүү гал нээсэн цагдаа нарт хариуцлага тооцох хэрэгтэй гэв

Ж.Байден өнгөт арьст иргэд рүү гал нээсэн цагдаа нарт хариуцлага тооцох хэрэгтэй гэв

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж буй Жо Байден Африк гаралтай Америк иргэд болох Жейкоб Блейк, Бреонна Тейлор нар руу гал нээсэн цагдаа нарт хариуцлага тооцохыг уриалжээ.Тэрээр энэ талаар Делавер муж улсын Уилмингтон хотод оролцсон хэвлэлийн бага хурлын үеэр ярьсан байна.

Висконсин муж улсын Кеноша хотод өнгөрсөн наймдугаар сарын 23-нд 29 настай Ж.Блейк нуруу руугаа долоон удаа буудуулсны улмаас хүнд гэмтсэн юм. Одоогийн байдлаар уг хэрэгт холбоотой цагдаад ямар нэгэн арга хэмжээ аваагүй байгаа бөгөөд хуулийн байгууллагуудын шийдвэрийг хүлээж байгаа юм байна.

Мөн Кентукки муж улсын Луисвилл хотод өнгөрсөн гуравдугаар сарын 13-нд 26 настай Бреонна Тейлор мансууруулах бодисын гэнэтийн шалгалтын үеэр цагдаа нарт буудуулж, гэртээ амиа алдсан хэрэг гарсан. Уг хэрэгт холбоотой гурван цагдаагийн нэг нь ажлаасаа халагдсан бол нөгөө хоёр цагдаа нь түр чөлөөлөгдсөн юм.

Эх сурвалж: CNBC