Зургадугаар сарын эхээр Тунляо хотын Өвөрмонгол сургуулиудын сургалтын хэлийг хятад болгон өөрчлөх “Хос хэлний сурган хүмүүжил” хэмээх тушаал ирсэний дагуу Өвөрмонгол даяар хүчтэй эсэргүүцлийн хөдөлгөөн эхэлсэн билээ.
Учир нь Хятадын Засгийн газраас ӨМӨЗО-ын үндэсний бичгийг хятад хэлээр солих шийдвэр гаргаж бүх ном сурах бичгийг хятад хэлээр хэвлэн тарааж буй. Үүнийг эсэргүүцсэн Өвөрмонголчууд хүүхдүүдээ сургуулиас нь гаргана хэмээн жагсаал цуглаан хийж, “Монголоороо байгаасай” дууг уйлан дуулж, хүчтэй эсэргүүцэж байгаа билээ. Цагдаа нарт зодуулж байгаа эцэг эхээ харсан Өвөрмонгол сурагч өндрөөс үсэрч амиа хорлосон тохиолдол ч гарсан юм.
Тэгвэл энэхүү эсэргүүцлийн хөдөлгөөнийг Хятад улс цэргийн хүчээр дарж, сарниулахаар болсон байна. Тодруулбал, өчигдөр хүүхдүүдээ сургуулиас нь гаргахаар тэмцэж буй эцэг эхчүүдийг тараахаар цэргийн хуягт машинууд гарч иржээ.
On Aug. 31, military armored vehicles appeared on the streets of Inner Mongolia, amidst strong protests from Mongolian students and parents against the #CCP's policy to cancel Mongolian language instruction.#MongolianLanguage #InnerMongolia #culturalgenocide pic.twitter.com/6bqY5l2dqG
— Jennifer Zeng 曾錚 (@jenniferatntd) September 1, 2020