Л.Мөнхбаатар: Үндсэн хуулийн өөрчлөлтийг яаруу, сандруу хэлэлцэж буйд шүүмжлэлтэй хандаж байгаа

Л.Мөнхбаатар: Үндсэн хуулийн өөрчлөлтийг яаруу, сандруу хэлэлцэж буйд шүүмжлэлтэй хандаж байгаа

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. 

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар "Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. Ингэхдээ наадмын өмнө гээд их л яаруу сандруу хийж байх шиг байна. Энэ нэмэлт өөрчлөлтөөс их олон үр дагаврууд, өөрчлөлтүүд гарна. Иймээс энэ асуудлыг нэлээн нухацтай хэлэлцэх шаардлагатай байна. Ерөнхийлөгч бас тодорхой саналуудаа ирүүлсэн байна. Үндсэн хууль бол үндэсний зөвшилцлийн баримт бичиг. Тиймээс парламент суудалтай намууд Ерөнхийлөгчтэйгээ төсөл дээр үзэл бодлоо нэгтгэх хэрэгтэй. Ерөнхийлөгчийн хэлэх гэсэн санаа бол долоо хэмжиж нэг огтлох ёстой юмыг та нар нэг хэмжиж долоо огтлох гээд байна гэсэн байна лээ. Би үүнтэй санал нэг байна. Үүн дээр бид нэлээн нухацтай байх ёстой. Яаруу сандруу хэлэлцэх шаардлага байна уу. Хуульч гишүүний хувьд би төсөл дээр нэлээн сууж ажиллалаа. 20 зарчмын зөрүүтэй санал гаргасан. Үүний тав нь ажлын хэсэг дээр гаргасан санал дээр давхцаж байгаа" гэв. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өнгөрсөн зургадугаар сард өргөн барьсан. Үүнээс хойш ард иргэдийн дунд санал асуулга аваад, гишүүд тойрогтоо ажиллаж танилцуулга хийсэн. Ингээд хоёр дахь хэлэлцүүлэг хийгдэж байна. Хэлэлцүүлэг хийгдэхийн өмнө намын бүлэг, байнгын хороогоор мөн хэлэлцээд явж байгаа. Байнгын хороогоор хэлэлцэж байхад тасралтгүй иргэдийн санал асуулгыг аваад ил тод явж байна. Наадмын өмнө батлах гээд байгаа юм биш. Наадмын дараа ч хэлэлцүүлэг үргэлжилнэ. Аравдугаар сар хүртэл хангалттай мэдээлэлтэй болно"

Хуралдаан үргэлжилж байна.