Америкийн алдарт дуучин Cелена Гомез, Өмнөд Солонгосын охидын “BlackPink” хамтлагтай хамтарсан шинэхэн уран бүтээл болох “Ice Cream” дуугаа цацлаа. Тус уран бүтээл дэлхий даяар нэлээдгүй хүлээлттэй байсан бөгөөд цацагдсанаас 20 минутын дараа 480 мянган хандалт авлаа. “BlackPink” хамтлаг нь Өмнөд Солонгосын “YJ” агентлагт харьяалагддаг бөгөөд Селана Гомезтой хамтрах гэрээ хийсний дараа тус агентлагийн хувьцаа огцом өссөн юм.