Өнгөрсөн оны гуравдугаар сарын 30-нд Шинэ Зеландын Крайстчерч хотын хоёр сүмд зэвсэглэсэн этгээд халдлага үйлдэж, 51 хүний амь насанд хүрч, 40 хүнийг шархдуулсан хэрэг гарсан.
Уг хэрэгт сэжиглэгдэж байсан Австралийн иргэн Брентон Таррантад бүх насаар хорих ял оноолоо.
Таррант халдлага үйлдэхээсээ өмнө Европ, англи хэлтэй орнууд руу лалын шашинт орнуудаас иргэд цагаачилж буйг эсэргүүцэж байгаагаа олон нийтийн сүлжээгээрээ цацаж байжээ. Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн энэ үйл явдлыг алан хядах ажиллагаа гэж нэрлэсэн юм. Аллага болсонтой холбогдуулан Шинэ Зеланд улс зэвсгийн худалдаан дээр хатуу хууль гаргасан аж. түүнчлэн халдлагын үед буудуулж амиа алдсан хохирогчдын дунд хүүхэд болон эмэгтэйчүүд байжээ.
Эх сурвалж: CNN