"Wellcome Photography Prize 2020" гэрэл зургийн Олон улсын уралдаанд ОХУ-ын гэрэл зурагчин Арсений Несходимов сэтгэл зүйн дарамтад орсон хүмүүсийн тухай цуврал зургаараа тэргүүн байр эзэлжээ.
Түүний бүтээлийн гол утга санаа нь өөрийгөө хайх эрмэлзэл бөгөөд цар тахлын хөл хорионы үеэр олон хүн сэтгэл зүйн асуудалтай тулгарсан тул ийм зураг авах сэдэл төрсөн байна. Гэрэл зургийн уралдааны шалгаруулалтад нийт 13 орны гэрэл зурагчид шалгарчээ. Энэ жилийн хувьд нийгэм, эрүүл мэндийн сэдвүүд голлосон байна. Та бүхэнд уралдааны шилдэг бүтээлүүдээс хүргэе.