Сирийн өмнөд нутагт хий дамжуулах хоолой дэлбэрсний улмаас тус улс бүхэлдээ гэрэл цахилгаангүй болжээ. Энэ тухай Сирийн Нефть, эрдэс баялгийн сайд Али Ганима "Дэлбэрэлт халдлагын улмаас болсон байж болзошгүй" гэжээ. Сирийн “Al Ekhbariya” телевизийн мэдээлж буйгаар, дэлбэрэлтийн улмаас гурван цахилгаан станцын үйл ажиллагаа зогссон байна.
Одоогоор мэргэжилтнүүд цахилгаан хангамжийг сэргээхээр ажиллаж байгаа бөгөөд амин чухал байгууламжуудыг эрчим хүчээр хангаж, зарим мужийн цахилгаанийг аажмаар сэргээж эхэлжээ.
Түүнчлэн гал сөнөөгчдийн баг дэлбэрэлтийн улмаас гарсан түймрийг унтраахаар ажиллаж байгаа аж. Сирийн Эрчим хүчний сайдын мэдээлснээр, Дамаск мужийн Думейр болон Адра хотын хоорондох хий дамжуулах хоолой дэлбэрсэн байна.
Эх сурвалж: TASS