Дотуур байранд орох оюутнуудыг аравдугаар сарын 1-нээс 5-ны өдрүүдэд хүлээж авна гэв

Дотуур байранд орох оюутнуудыг аравдугаар сарын 1-нээс 5-ны өдрүүдэд хүлээж авна гэв

Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр зохион байгуулдаг мэдээллийн цагт Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран оролцож, өндөржүүлсэн бэлэн байдлын үед хичээл сургалтын үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл өгч эхлээд байгаа. Энэ удаа БШУЯ-ын дээд боловсролын газрын дарга н.Батнэмэх мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 150 мянга гаруй оюутан суралцах тооцоо байгаагаас 120 мянга нь бакалаврт суралцана. Цар тахлын нөхцөлд танхим болон танхимын бус хосолсон хэлбэрээр их дээд сургуулийн хичээл сургуулийн үйл ажиллагааг зохион байгуулна. 

Шинэ журмын дагуу оюутны элсэлт, хичээл сонголт цахимаар болох ба лекцийг есдүгээр сарын нэгнээс цахимаар эхлүүлнэ. Аравдугаар сарын 5-наас семинар, лабораторийн хичээлийг танхимаар эхлүүлнэ. Танхимын багтаамжаас хамааран семинар, лабораторийг 20-40 хүртэлх оюутантай явуулна. Их дээд сургуулиуд лекцийн агуулгыг орхигдуулахгүй цахим контент бэлтгэх студи бэлтгэж ажиллуулна.

Их дээд, сургууль, коллежийн анги танхим, орчмыг сургуулиуд өөрсдөө халдваргүйжүүлнэ. Нийт 51 дотуур байранд 12 мянга орчим оюутныг хүлээн авах бэлтгэл хангагдсан. Дотуур байранд орох оюутнуудыг аравдугаар сарын 1-нээс 5-ны өдрүүдэд хүлээж авна" гэсэн талаар Өнөөдөр сонинд мэдээлжээ.




ГҮМҮДА-Тэр ертөнц

5 минутын өмнө

Өнөөдөр үхэр өдөр

4 цагийн өмнө