Өмнөд Суданд онгоц осолдож, 17 хүн амиа алджээ

Өмнөд Суданд онгоц осолдож, 17 хүн амиа алджээ

Өмнөд Суданы нийслэл Жуба хотын нисэх буудлаас өглөөний 09.00 цагт /орон нутгийн цагаар/ хөөрсөн ачааны онгоц осолджээ. Тодруулбал, онгоц газраас хөөрснөөс хэдхэн минутын дараа осолдсон байна. Ослын улмаас 17 хүн нас барсан бөгөөд нас барагсдын дунд хөлгийн багийн хоёр гишүүн байжээ. Ослын газарт Өмнөд Суданы Тээврийн сайд Мадут Биар Йол очиж ажиллаж байгаа юм байна. Харин цаг агаарын таагүй нөхцөл байдлаас үүсэн ослын газарт аврагчид очиж чадахгүй байгаа аж.

Эх сурвалж:NewsCgtn