БНСУ-д сүүлийн гурван өдөр 1000 гаруй халдварын тохиолдол шинээр бүртгэгдлээ

БНСУ-д сүүлийн гурван өдөр 1000 гаруй халдварын тохиолдол шинээр бүртгэгдлээ

БНСУ-д өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын 397 тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр сүүлийн гурван өдрийн турш халдварын мянга гаруй тохиолдол илрээд байна.

Халдвар ихэвчлэн Сөүл, Гёнги аймгуудад бүртгэгдсэн байна. Халдвар ийнхүү нэмэгдэж эхэлсэнтэй холбоотойгоор тус улсад өнөөдрөөс эхлэн “Нийгмээс зай барих” хөл хориог хоёрдугаар шатанд шилжүүлжээ.

Иймээс зарим албан байгууллагуудын ажилчид гэрээсээ ажиллаж эхэлсэн байна. Тус улсад сүүлийн үед цагдаагийн албан хаагч, жагсаалд оролцогчид, бага ангийн сурагчид хүртэл халдвар авсан тул иргэд нэлээдгүй айдаст автаад байгаа аж. Одоогийн байдлаар Солонгост халдварын 17 мянган тохиолдол бүртгэгдсэнээс, 14 мянга гаруй хүн эдгэрч, 309 хүн нас бараад байна.

Эх сурвалж:Koreantimes