Германд 1500 хүнтэй амьд хөгжмийн туршилтын тоглолт зохиожээ

Германд 1500 хүнтэй амьд хөгжмийн туршилтын тоглолт зохиожээ

Герман улсад 1500 гаруй хүнийг хамарсан туршилтын рок тоглолтыг зохион байгуулжээ. Тодруулбал, Германы Лейпциг хотын судлаачид олон хүнийг хамарсан үйл ажиллагаанд халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар судалгаа хийхийн тулд бямба гаригт туршилтын концертыг хийсэн байна.

Хөгжмийн зохиолч Тим Бендзкогийн үзүүлж буй энэхүү амьд хөгжмийн тоглолтын үеэр үзэгчид хүн хоорондын зайг тодорхойлох тусгай төхөөрөмж болон амны хаалт зүүн гар ариутгагч гель хэрэглэж байжээ.

Цар тахлын үед судлаачид олон нийтийн үйл ажиллагааг зохион байгуулах гурван хувилбарыг зөвлөж буй. Нэгдүгээрт, тухайн арга хэмжээг үзэгчгүй зохион байгуулах, хоёрдугаарт дээрх шиг эрүүл ахуйн дэглэмийг сайтар сахих, гуравдугаарт цөөн тооны үзэгчтэй зохион байгуулах. Хэрэв дээрх туршилтын үр дүн сайн байвал цаашдаа спортын үйл ажиллагаанууд сэргээх боломжтой болно гэж үзэж байгаа юм.

Эх сурвалж:CNN