А.Лукашенко хил зөрчсөн тохиолдолд сануулахгүйгээр арга хэмжээ авахыг тушаалаа

А.Лукашенко хил зөрчсөн тохиолдолд сануулахгүйгээр арга хэмжээ авахыг тушаалаа

Беларусь улсын баруун хилийг зөрчсөн тохиолдолд урьдчилан сануулахгүйгээр хариу арга хэмжээ авахыг Ерөнхийлөгч А.Лукашенко Батлан хамгаалах яамны удирдлагад тушаалаа. Тэрбээр Гродно хотын ойролцоох цэргийн хээрийн сургуулийн талбайд очих үеэрээ Батлан хамгаалахын сайд Виктор Хренинд дээрх үүргийг өгсөн байна.  

Энэ үеэр Виктор Хренин “Баруун мужуудад байдал илүү хүндэрч магадгүй. Барууны орнуудын тусгай албадаас чиглэл авсан хорлон сүйтгэгч хүчнийхэн ил болон далд аргаар баруун мужуудын нутаг дэвсгэрт нэвтрэн орж, байдлыг тогтворгүй болгох оролдлого хийж болзошгүй” гэдгийг сэрэмжлүүлжээ. Түүнчлэн агаарын орон зай,  улсын хилийг зөрчиж, өдөөн хатгалга хийж болзошгүй гэдгийг сануулсан байна.   

Сайд В.Хренин Ерөнхийлөгчид "Литва дахь НАТО-гийн цэрэг Беларусийн хилд дөхөж ирсний дараа буцсан байна. Бид тэднийг харж байгаа. Хэрвээ ням гарагт манай хил рүү НАТО-гийн цэрэг хөдлөх аваас бид нөхцөл байдалд тохируулан арга хэмжээ авах болно” гэж хэлжээ. 

Эх сурвалж:TASS