Дашбалбар сумын АН-ыг орон нутгийн сонгуульд оролцуулахаас татгалзжээ

Дашбалбар сумын АН-ыг орон нутгийн сонгуульд оролцуулахаас татгалзжээ

Дорнод аймгийн Дашбалбар сумын Ардчилсан нам орон нутгийн сонгуульд оролцох эрхгүй болжээ. Учир нь тус сумын Ардчилсан нам орон нутгийн сонгуульд оролцох бүртгэлийн хүсэлтээ Сонгуулийн хороонд ирүүлэхдээ хоёр өөр даргын гарын үсэг, тамгатай  хүсэлтүүдийг өгчээ.

Тиймээс Дашбалбар сумын Сонгуулийн хороо Ардчилсан намыг бүртгэхээс татгалзсан байна.

Тус сумын Ардчилсан намын гишүүд дэмжигчид энэ талаар ярихдаа "Дорнод аймгийн Дашбалбар сум нь Ардчилалыг олон жил дэмжиж ирсэн бөгөөд 2020 оны орон нутгийн сонгуульд оролцох хүсэлтээ өгөхөд давхар хуурамч тамгатай нөхрийн хүсэлтийг хүлээн авч сонгуульд бүртгэхээс татгалзлаа" хэмээжээ.