БАРИМТ: Х.Баделхан Баян-Өлгийд хийгдэх ажлын тендерийг хамах гэж УИХ-ын гишүүн болсон уу

БАРИМТ: Х.Баделхан Баян-Өлгийд хийгдэх ажлын тендерийг хамах гэж УИХ-ын гишүүн болсон уу

Баян-Өлгий аймгаас парламентад хоёр дахиа сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Баделхан нь өөрийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Жол” ХХК-г 100 эзэмшдэг хэмээн мэдүүлжээ. Мөн тэрбээр Баян-Өлгийд зарлагдсан зам болон барилгын бүтээн байгуулалтын ажлын ихэнх тендерийг тус компаниараа авсан байгаа юм. 

Х.Баделханы хөрөнгө орлогын мэдүүлэгЗам, барилга барих, завсарлах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Х.Баделхан гишүүний  “Жол” ХХК нь зөвхөн 2013 оноос хойш төрийн байгууллагуудаас зарласан 24 тендерт оролцон 16-д нь шалгарч улсын төсвийн 20 орчим тэрбум төгрөгөөр ажил гүйцэтгэжээ. Гэхдээ энэ нь зөвхөн https://www.tender.gov.mn/ сайтад мэдээлэгдсэн ажлууд болно.

https://www.tender.gov.mn/ сайтын мэдээлэл

https://www.tender.gov.mn/ сайтын мэдээлэл

https://www.tender.gov.mn/ сайтын мэдээлэл

https://www.tender.gov.mn/ сайтын мэдээлэл

Үүнд нь 15 саяын гүүрний засвараас эхлээд найман тэрбумын Аймгийн төвийн хатуу хучилттай 10.4 км автомзамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлууд багтжээ. Дээрхээс гадна улсын болон орон нутгийн хөрөнгөөр  2019 онд Баян-Өлгий аймагт хийгдсэн замын ажлуудын олонхийг Х.Баделханы “Жол” ХХК авчээ. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газраас бэлтгэн гаргадаг тайлангийн “Баян-Өлгий аймгийн хөгжил 2019” сэтгүүлээс харвал “Жол” ХХК нь

  • -Өлгий сумын 9-р багт тавигдсан нэг км зам
  • -Жана Өлке захаас Бугат сум явах гурван замын уулзвар хүртэл тавигдсан 1.5 зам
  • -Хөгжимт драмын театраас Ахдам зах орох зам хүртэлх 1.1 км зам
  • -Ховд их сургуулийн салбар сургуулиас 1-р бага сургууль хүртэлх тавигдсан 1.5 км зам.
  • -Өлгий сумын 2, 3, 12 дугаар багуудад 0.8 км тавьсан зам.
  • -Думан үйлчилгээний төвөөс Ерөнхий боловсролын 4 дүгээр сургууль хүртэл тавигдсан 0.8 км замын ажил
  • -Өлгий сумын 11 дүгээр баг буюу Нэгдсэн эмнэлгээс Зах чиглэлд тавигдсан 0.55 км замын ажлыг гүйцэтгэжээ.

Гэвч Өлгий хот дахь дээрх замууд маш чанаргүй баригдсан, нэг жил хүрэхгүй хугацаанд эвдэрч, борооны усанд идэгдсэн гэж Баян-Өлгийчүүд орон нутгийн дотоод сүлжээндээ шүүмжилж байжээ.

Иргэдийн сэтгэгдэл

Аймгийн ажлын тайлангийн сэтгүүл

Дүгнэвэл, УИХ-ын гишүүн Х.Баделхан нь Баян-Өлгийд хийгдэх ажлуудын тендерийг жижиг, том гэлтгүй их, бага үнийн дүнгээс шалтгаалахгүй түүдэг аж. “Жол” ХХК нь Х.Баделханыг 2016 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж эхэлснээс хойш илүү их тендерт оролцож өндөр дүнтэй ажил авсан нь  https://www.tender.gov.mn/ сайтад гарсан жагсаалтаас харагдаж байна. Түүнд уг эрх мэдлийг өгөхөд дэмжлэг үзүүлдэг гэх А.Гылымхан нь хамаатан, нэг удмын хүмүүс гэж нутгийнхан ярьдаг билээ.