АН-ын нэрийг барьсан "Үзлийн муухай" хэвлэлийн хурал

АН-ын нэрийг барьсан "Үзлийн муухай" хэвлэлийн хурал

Өчигдөр /2020.08.19/ АН-ын хэвлэлийн албаны гэх бүсгүй сэтгүүлчдийн дунд “Өнөөдөр /2020.08.20/ 11:50 цагаас Ардчилсан намын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ” гэх зарыг тараасан юм.

Хачирхалтай нь, түүний зарласан АН-ын удирдлагууд гэх тодотголтой хэвлэлийн хуралд МАХН-ын дарга Н.Энхбаяр, ШИНЭ намын дарга Ж.Батзандан, Л.Болд болоод өнгөрөгч УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшсэн зарим хүмүүс, АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан нарын хүмүүс байв.

Хэвлэлийн хурлын зорилго нь УИХ-ын сонгууль шударга бус явагдсан тул Сонгуулийн Ерөнхий хороог огцрохыг шаардах байв.

Харин АН-ын удирдлагууд гэж зарлагдсан хэвлэлийн хуралд олон намын төлөөллүүд оролцож байгаад сэтгүүлчид тийм ч таатай хандсангүй. Учир нь ШИНЭ болоод зарим улс төрчдийн мэдээллийг сэтгүүлчид сурвалжлахаас татгалзаад удаж байгаа.

Нөгөөтэйгүүр УИХ-ын сонгуулийн дараахан тус мэдэгдлийг хийх ёстой байтал, яагаад өнөөдөр, сонгуулиас бүтэн хоёр сарын энэ асуудлыг ярих болов гэсэн асуулт ч гарсан юм. Харин энэхүү хэвлэлийн хурлын учир тайлагдаж байгаа бололтой. Тодруулбал, УИХ-ын сонгуулийн дараа Ерөнхийлөгч Х.Баттулга СЕХ-г огцрохыг шаардсан ч, тус асуудал тэгс хийгээд намжсан. Тухайн үед түүнийг ирэх Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэлээ базааж, дээрх үйлдлийг хийлээ гэж шүүмжилж байв. Харин өнөөдөр ирэх 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн “бие халаалт”-ыг АН гэж тодотгож зарласан ШИНЭ нам, МАХН-ын хэвлэлийн хурлаар эхлэв бололтой. Зарим эх сурвалжууд 2020 оны сонгуульд АН-ын шороотой гутгасан зарим хүмүүс "АН-ын нэрийг барьж шударга сонгуулийг шаардах" эрхгүй гэж буй юм.