УИХ дахь эмэгтэй гишүүд бүлэг байгуулж ажиллана

УИХ дахь эмэгтэй гишүүд бүлэг байгуулж ажиллана

УИХ дахь 13 эмэгтэй гишүүн нэгдэн бүлэг байгуулж буйгаа мэдэгдэн мэдээлэл хийлээ.  Тэд бүлэг байгуулах асуудлаар УИХ-ын даргатай зөвшилцжээ.

Эмэгтэйчүүдийн бүлгийг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл ахлах бөгөөд нам харгалзахгүй, улстөрчихгүй асуудалд хандахаар нэгджээ. Эмэгтэй гишүүдийн бүлэг  гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх, байгаль орчны нөхөн сэргээлт хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжуудыг бий болгох чиглэлээр хууль эрх зүйн орчныг сайжруулах зэрэг 10 гаруй асуудлыг чухалчлан үндсэн үйл ажиллагаагаа явуулж, засч залруулна гэсэн юм. 

Эдгээр ажил дунд 2020 оны төсвийн тодотгол хэлэлцэж байгаа энэ үед хүүхэд харах үйлчилгээнд зарцуулах 2,5 тэрбум төгрөгийг суулгах чиглэлээр идэвхтэй ажиллаж, эхнээсээ үр дүн нь гарч байгаа гэдгийг Д.Сарангэрэл гишүүн онцолсон юм.